NordArt-MongolianArt
Description
НордАрт 2015 - ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОН Күнствэрк Карлсхютте |Kunstwerk Carlshütte| нь олон улсын “ACO“ групп, Бюделсдорф |Büdelsdorf| болон Рэндсбург |Rendsburg| хотын санаачилгаар байгуулагдсан cоёл урлагыг дэмжих ашгийн төлөө бус байгууллага бөгөөд ХБНГУ-ын Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр “NordArt – International Art Exhibition”- г зохион байгуулдаг уламжлалтай.
Тус үзэсгэлэнгийн хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 06–aac 10 дугаар сарын 4-ний хооронд Монголын уран бүтээлчдэд зориулан 2.000-3.000 m2 талбай бүхий тусгай павильон анх удаа гаргаж байгаа ба Күнствэрк Карлсхютте- н гүйцэтгэх захирал, “НордАрт” -ын ерөнхий куратор Вольфганг Грамм дараа жилийн бэлтгэл ажилдаа ороод байна.
Tөслийн албан ёсны түнш, дэмжигчээр ХБНГУ дахь Монголын Элчин Сайдын Яам ба Берлин хотын „Arts & Media Project Management & Consulting“, соёл урлагийн менежер Оюунтуяа О., Дөлгөөн Б., Элизабет Ф. тэргүүтэй мэргэжлийн баг “НордАрт”- тай хамтран Монгол Улсын Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг удирдан ажиллаж байна. Мөн албан ёсны дэмжигч нь Монголын cоёл урлаг, бүтээлч үйлдвэрлэлийг эх орондоо болон хилийн чанадад дэмжих зорилготoй ашгийн төлөө бус шинэ байгууллага “Монгол Cоёл+Урлаг“ юм. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд эхэлж буй энэхүү хамтын ажиллагааг доод тал нь 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хоёр улсын албан ёсны түншүүд тохиролцон төлөвлөж байгаа болно.
“НордАрт” нь 16 жилийн түүхтэй, шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан бөгөөд Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. 2014 онд 101 орны 3.000 орчим уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлийг зуны улирлын туршид 22.000 m2 үзэсгэлэнгийн талбай, 80.000 m2 цэцэрлэгт хүрээлэнд, 70.000 орчим үзэгчдэд толилуулcан байна.
Mөн энэхүү олон улсын үзэсгэлэнгийн үеэр Европын орнуудaac урлаг сонирхогчид, кураторууд болон галеристууд нь шинэ, залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac гол төлөв хүрэлцэн ирдэг.
Уран бүтээлч, соёл, урлагийн дүр дэмжих зорилгоор “НордАрт” шилдэг уран бүтээлч нарын шагналыг (10.000 Евро) үзэсгэлэнгийн үеэр ивээн тэтгэгч ”АСО” группийн ерөнхийлөгч Ханс-Юлиуc Алманн ба түүний гэргий Ёханна Алманн гардуулдаг уламжлалтай юм. Мөн үзэгчдийн шагналыг (1.000 евро) 3 уран бүтээлчид ирэх жилийн “НордАрт”- д дахин оролцохоор уригддаг.
Tell your friends
CONTACT
RECENT FACEBOOK POSTS
facebook.comNordArt
NordArt
НордАрт 2017 уран бутээлчдийн материалыг 11 сарын 30-ны дотор хулээн авна.
NordArt
NordArt
NordArt
Photos from NordArt-MongolianArt's post
#NordArt2016 - MongolTV - 19 Oct 2016 Chadraabal Adiyabazar Долоо хоногийн Лхагва гараг бүр НордАрт-2016 ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН"-д бүтээлээ танилцуулсан уран бүтээлчдийг урьж оролцуулдаг. Тус үзэсгэлэнд МУЭ-ийн шагналт уран бүтээлч Чадраабал нь "Арван тавны сар" 6 метр урт бэхэн зураг бүтээлээрээ оролцсон. Тэрээр бэхний өнгийг өөрчлөхгүйн тулд уран бүтээлч маань бүтээлдээ байгалийн усыг, цайны хандтай найруулан ашигладаг туршлагаасаа хуваалцав. Тэрбээр өнгөрсөн 7 дугаар сард МУЭ-н хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан бие даасан үзэсгэлэндээ тосон будаг, бэхэн зураг, баримал, перформансын төрлөөр бүтээлээ өргөн хүрээтэй үзэгчдэд толилуулсан юм.
Photos from NordArt-MongolianArt's post
#NordArt2016 - MongolTV - 12 OCt 2016 Lhagva Amarsanaa Зураач, Каллиграфич, МУСТА үйлвэрлэл урлалын политехник коллежийн багш Л.Амарсанаа нь НордАрт 2016-н "Уламжлал ба Орчин үе" сэдэвт Монголын павильонд "Газрын жигүүр", "Тэнгэр газрын холбоос" гэсэн 2 бүтээлээрээ оролцсон юм. Уран бүтээлүүдийн гол сэдэв, утга агуулга нь монгол үндэсний уламжлалт онцлог дүрслэлүүд, монгол бичиг соёл, түүх дурсгалт тамга тэмдэг, хадны зургийн дүрслэл зэргийг график шийдлээр шийдэн зохиомжлон бүтээдгээрээ онцлог юм. Модон бар, төмөр бар, усан будаг, уран зураг, уран бичлэгийн төрлүүдээр уран бүтээлээ хийдэг юм.
Photos from NordArt-MongolianArt's post
#NordArt2016 - MongolTV - 05 Oct 2016 - Ochirbold Ayurzana МУЭ-н хорооны шагналт, НортАрт-2015 олон улсын үзэсгэлэнгийн үзэгчдийн нэрэмжит шагналт уран бүтээлч, барималч А.Очирболд НортАрт2016 онд урилгаар оролцож буй билээ. Тэрээр Өнөө Өглөө нэвтрүүлэгт зочноор оролцон, үзэгчдэд уран бүтээлийнхээ онцлог, НордАрт-н Монголын уран бүтээлчдэд үзүүлж буй ач холбогдлын талаар товч танилцуулав. Тэрээр өөрийн бүтээлүүдээрээ Монголын урлаг хүн төрөлхтний урлагтай хөл нийлүүлж явааг дэлхийд таниулахыг зорьдог болохоо илэрхийлэв.
NordArt
NordArt
NordArt
#HoрдАрт Гэрлийн урт шенийн сэтгэгдлээс
NordArt
#HoрдАрт 2016 Узэгчдийн шагналыг уран бутээлч Лью Руванг (Хятад), Талиа Кайнан (Израель), Ёо Кли (Герман) нар ечигдер Гэрлийн урт шене арга хэмжээний хурээнд хуртэв. Узэгчдийн шагналт уран бутээлчдээ баяр зургээд НордАрт 2016-н нийт уран бутээлчдэд зохион байгуулах баг талархал илэрхийлье.
PICTURES BY OTHER USERS ON INSTAGRAM
Original Sin by Liu Ruowang...a bit of culture in Schleswig-Holstein... #sundayafternoon #art #culture
Twins #nordart2016 #büddelsdorf #twins