Top Local Places

Монгол бариа засал / Mongol baria zasal

Kapitána Jaroše 74, Jáchymov, Czech Republic
Recreation Center

Description

ad

Эрүүл Монгол хүн та Эх орны баялаг Европт ажиллаж амьдарч байгаа танд цаг зав, мөнгөө хэмнээд Монголын үзэсгэлэнт байгалийг санагдуулам орчинд уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад алжааллаа тайлж дан сувилуулахаас гадна гэр бүлээрээ амрах боломж бүрдлээ.  дэлхийн алдарт Карловараас 19км зайд орших байгалийн үзэсгэлэнт Jachymov Marianska-т шинээр нээгдлээ. Эрхэм таныг нэг дор 70 хүн хүлээн авах люкс, хагас люкс, энгийн өрөөтэй байр,  60 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, теннис, саун, монгол үндэсний хоолтой сувилалдаа урьж байна.

RECENT FACEBOOK POSTS

facebook.com

ҮЕ ЯСЖИХ ЭМГЭГ Үе ясжих эмгэг буюу остеоартроз гэдэг нь үе, үений мөгөөрс, үе орчмын эдийн үрэвсэлт бус архаг өвчин юм. Үе мөчний олон төрлийн өвчин эмгэгүүдээс остеоартроз нь хамгийн их тархсан байдаг. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 12-16% нь үе ясжих эмгэгээр өвддөг байна. Уг өвчнөөр өвдөх эрсдэл хамгийн өндөртэй хүмүүс нь 45-55 насны эмэгтэйчүүд юм Шалтгаан Үений мөгөөрсийг гэмтээж уг өвчнийг үүсгэх дараах шалтгаанууд байдаг гэж үздэг. Үүнд: дааврын суурь ба бодисын солилцооны алдагдал, үений цусан хангамж муудах, үений өвчнөөр өвдөх удамшлын магадлал өндөртэй байх, хөгшрөлт, гэмтэл, хэрлэг төст үений үрэвсэл ба хайрст үлд зэрэг өвчнүүд орно. Гэхдээ хамгийн түгээмэл шалтгаан нь үенд ирж байгаа ачаалал нь үений мөгөөрсний ачаалал даах чадвараас хэтрэх явдал юм. Эдгээрт илүүдэл жин, зогсоо ажил, нурууны хэлбэр алдагдах, харайлт гүйлт, хүндийн өргөлт зэрэг спортоор хичээллэх зэрэг орно. Явц Үе ясжих эмгэг буюу остеоартрозын үед үений мөгөөрс элэгдэж нэг ёсондоо хурдан хөгширдөг. Үений мөгөөрс уян хатан чанараа алдаж, үений гадаргуу арзгар болж, дээр нь ан цав үүсдэг. Зарим газруудад мөгөөрс нь арилан яс ил гарна. Ингэснээр мөгөөрсний бат бэх чанар алдагдаж үений үйл ажиллагаа алдагдана. Өвчний хожуу үед үрэвсэл явагдаж ясны эдүүд ургана. Үенүүд өөрчлөгдөн хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөнө. Шинж тэмдэг Өвчний эхэн үед дараах шинжүүд илэрнэ, үүнд: огцом хөдөлгөхөд үе нужигнаж дуугарна. Нугалахад эвгүй мэдрэмж төрнө. Өвчнийг эмчлэхгүй бол жилээс жилд хөдөлгөөний үед үүсэх өвдөлт нэмэгдэнэ. Түнхний үений ясжих эмгэгийн үед гуяны урд талаар өвдөж өвдөг рүүгээ дамжин явах үед илүү өвдөлт өгдөг. Өвдөгний үений ясжих эмгэгтэй хүн шатаар буух гэж үйлээ үздэг байхад өвчтөн шатаар буухад өвддөг бол мөрний үе гэмтвэл гараа өргөж буулгахад өвддөг. Өвдөлт нь ерөнхийдөө биеийн ачаалалтай өдрийн цагаар мэдрэгдээд унтаж амрах үед намддаг. Тайван байсны хөдөлж эхлэхэд хэсэг хугацаанд эхлэдэг өвдөд удалгүй идэвхтэй хөдөлж эхлэхэд намддаг байх жишээтэй. Өвчин улам даамжрах үед ямар ч хөдөлгөөн хийхэд тэсэхийн аргагүй өвдөж үений хэлбэр өөрчлөгдөн хөдөлгөөний чадвараа алддаг. Өвчний энэ үед үрэвслийг намдааж өвдөлтийг багасгаж болох ч хувирч өөрчлөгдсөн мөгөөрсийг сэргээж болдоггүй. Үе ясжих эмгэг нь ихэвчлэн удаан өрнөлтэй байдаг бөгөөд нэг үенээс эхлээд удалгүй гэмтсэн үенд ирэх ачааллыг багасгахаар илүүдэл ачаалал авч байсан өөр үенүүд хамрагдана.

facebook.com

4.bp.blogspot.com

Өвдөгний үе Өвдөгний үе нь ташаа болон шилбийг холбох ба хоёр үенээс тогтоно: нэг нь дунд чөмөг болон шилбийг холбосон үе, нөгөө үе нь дунд чөмөг болон тойгийг холбосон үе юм. Энэ үе нь хүний биеийн урт үе ба маш эмзэг үе юм. Өвдөгний үндсэн хөдөлгөөн нь нугас маягын хөдөлгөөн бөгөөд нугалах тэнийлгэх хөдөлгөөн мөн түүнчлэн ялимгүй дотогш болон гадагш эргэх хөдөлгөөн хийгдэнэ. Хүний өвдөг нь биеийн ихэнх жинг үүрэх ба энэ үе нь амархан гэмтдэг үе юм. Энэ үе нь шилбэ дунд чөмөгний, тойг дунд чөмөгний гэсэн хоёр хэсгээс тогтно мөн дотроо үений шингэний давхаргийг агуулна , энэ нь үений уут юм. Үений уут Өвдөгний үеийг олон тооны үений уут хүрээлсэн байна. ихэнх үений уут тойгны дээд хэсгээр, 4н үений уут нь өвдөгний ард талаар, үлдсэн 2 үений уут нь тойгны урд талд болон тойгны шөрмөсөн доор тус тус байрлана эдгээр нь зарим тохиолдолд өөр газар байж болно. Үений мөгөөрс Мөгөөрс нимгэн сүнамтгай эдээс тогтох ба энэ нь ясыг хамгаалахаас гадна үений гадаргууг гулгамтгай болгож өгнө . үений мөгөөрс нь өвдөгний уян хатан хөдөлгөөнийг хангана. Өвдөгний үенд 2 төрлийн үений мөгөөрс байна: ширхэглэг мөгөөрс /алман жиирэг/, шиллэг мөгөөрс Ширхэглэг мөгөөрс нь сунамтгай , бат бөх мөн даралтийг эсэргүүцэх чанартай байдаг. шиллэг мөгөөрс нь ясыг бүрхэж байрлах ба хөдөлгөөнд тохирсон байдаг. Үений мөгөөрс нь байнга шинэчлэгдэж байдаг. Шинээр үүссэн эд эс ихэнхдээ мяндаслаг ширхэгтэй хэсгээс тогтох ба энэ нь хэр зэрэг чанартайгаас шалтгаалж шиллэг мөгөөрс байна. Алман жийрэг Алман жийрэг нь өвдөгний үеийг хувааж байрлана. Энэ нь голын ба захын гэсэн 2 хэсгээс тогтох бөгөөд мөгөөрсөн эдийг агуулсан өргөн холбогч эдээс тогтоно. Бат бөх судлууд нь бусад эдүүдтэй холбогдсон холбогчоос бүрдэнэ. Жийргэвч нь өвдөгний үений төв хэсгийг хавтгай болгох ба захын үений шингэний давхрагатай нийлмэл байдалтай оршино. Мөн дундчөмөгийг шилэбний гадаргуу дээр хөдлөх боломжыг олгодог. Алман жийрэг нь яснуудыг хоороноо үрэлцэхээс хамгаалж, шилэбний хонхорт хотойсон байдалтай дунд чөмгийг тогтоож байдаг. Мөн үений хонхорт наалдаж/сорогдож/ байрласан байх ба хэрвээ өвдөгний хүчтэй эргүүлэх юм бол урагдах аюултай. Холбоосууд Холбоосууд нь өвдөгний үений эргэн тойронд байралж тогтвортой байдлийг хангах, хөдөлгөөнийг хягаарлахаас гадна үений уут болон жийргэвчтэй хамтарч үений бүрхүүлийг хамгаална. Бүрхүүлийн доторх холбоосууд: Хос чагтан холбоос нь өвдгийг тогтвортой байлгана. Урд чагтан холбоос\антериор кружат лигамент\ нь дунд чөмөгний ард талийн булуу хоорондын хэсгээс шилбэ ясны толгойн дээд хэсэгт сунаж холбогдоно. Ард чагтан холбоос\постериор кружат лигамент\ нь урд булуу хоорондын хэсгээс шилбэний ард дээд хэсэгт сунаж холбогдно. Урд чагтан холбоосын ач холбогдол нь шилбэ дунд чөмөгнөөс урагшаа түлхэгдхээс сэргийлнэ мөн энэ холбоос нь чагтан холбоос нь зарим тохиолдолд өвдгийг хүчтэй махийлгах юмуу нугалахад тасрах аюултай. Ард чагтан холбоос нь шилбэ яс дунд чөмөгнөөс арагш түлхэгдхээс сэргийлдэг бөгөөд ховор тохиолдолд их хүчний үйлчлэлээс болж тасрах аюултай. Бүрхүүлийн гаднах холбоосууд: Тойгны холбоос нь тойгноос шилэбний дээд барзгар товгор хэсэг дээр холбогддог үүнийг заримдаа тойгны шөрмөс гэж нэрлэнэ учир нь энэ нь 4н толгойт булчингийн шөрмөсний дэргэд тийм ч илт биш салангид байдалтай мөн эргэн тойронд нь тойг шилэбний холбоосууд байрална. Маш бат бөх холбоосууд тойгонд холбогдож тойг нь хөшүүргийн хүч болдог юм. Захын болон голын тойгны холбоосууд буюу ваздус латералис болон мэдиалис булчингийн шөрмөсүүд нь шилбэ ясны дээр очиж холбогдсон байдаг. Дундын салангид холбоос\мэдиал коллатерал лигамент\ нь сэмимемраносус булчингийн шөрмөсөн доогуур дамжин байрлах ба энэ холбоос нь өвдөгний дотор талыг гадагшаа тахийхаас хамгаална. Захын салангид хобоос /латерал коллатерал лигамент/ нь дунд чөмөгний захын дээд ёрвонгоос тахилзуур ясны толгой хүртэл сунаж байрлана. Энэ нь үений бүрхүүлээс салангид байх ба өвдөгний гадна талыг дотогшоо нугархаас хамгаална.

facebook.com

Нуруу нугасны дискны өөрчлөлт гэж юу вэ? Ер нь нуруу яагаад өвддөг юм бэ гэдэг талаар яриагаа эхлэе. Нурууны нугалам хооронд цагаан мөгөөрсөн жийргэвч байдаг. Мөгөөрсөн жийргэвчтэй байж нуруу бөгтийх гэдийх зэрэг хөдөлгөөн хийнэ. Гэвч буруу суулт, хэт их ачаалал зэргээс болоод энэ диск урагдаж эхэлдэг. Энэ диск урагдаж эхлэнэ гэдэг нь дискний гадна бүрхүүл урагдаж эхэлнэ гэсэн үг. Урагдахаараа нуруугаар өвдөж эхэлдэг. Ер нь нуруугаар нь өвдөж үзээгүй хүн гэж бараг байдаггүй. Нуруугаар өвдөөд хэдэн жил болсоны дараагаар хөл бадайрч хүчтэй өвдөж эхэлдэг. Удаан суух юмуу гэмтэх зэргээс болоод энэ мөгөөрсөн жийргэвч хар болдог. Хар мөгөөрсөн жийргэвч болон цагаан мөгөөрсөн жийргэвч ямар ялгаатай вэ гэхээр цагаан мөгөөрсөн жийргэвч нь цэлцэгнүүр шиг бүтэцтэй ачааллыг шингээж авах чадвартай байдаг. Гэвч хар болно гэдэг нь хатаж хуурайшаад олон хэлтэрхий болоод хуваагдаж байна гэсэн үг. Хатаж хуурайшиж олон хэлтэрхий болсон диск нь ачаалал даах чадваргүй болоод гадна бүрхүүлээ ураад эхэлдэг. Энэ үеэс нуруугаар өвдөж эхэлнэ. Нуруугаар өвдөж байгаад хэсэг хугацааны дараа өвдөлт гайгүй болчихлоо гэж боддог. Энэ нь нуруу эдгээд гайгүй болж байгаа юм биш энэ өөрчлөлтөнд бие нь дасчихдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөөр диск суулт өгөөд мэдрэлийг дарж эхэлдэг. Нуруу өвдөж байгаад хөл рүү өвдчихлөө, нэг талыг хөл их хүчтэй өвдөж байна гэдэг нь бүгд нурууны шинж тэмдэг байдаг. Нурууны диск даамжирахаараа ингэж урагдаж цүлхийж, энэ нь шар мэдрэлийг дарахаар өвдөлт улам нэмэгддэг. Цүлхийлт улам нэмэгдэхээр өвдөлт хүчтэй болж цаашлаад саажиж эхэлнэ. Саажаад эхлэх юм бол эмчилгээ сайн хийлгэх шаардлагатай болдог. Саажсан хэвээр яваад байвал дараа эргэж сэргэх боломжгүй болдог. Тийм болохоос өмнө нуруугаар өвдөж байвал, мөн дахин дахин өвдөөд байвал эмнэлэгт ирж яагаад өвдөөд байна, одоо яг ямар байна гэдгээ мэдэж аваад түүнийгээ улам даамжирахаас сэргийлж хамгаалах хэрэгтэй. Нуруу өвдөхөөр бөөр гэж андуурдаг хэрхэн ялгах вэ? Нуруу өвдөхөөр бөөр өвдөж байна гэж андуурдаг хүмүүс их байдаг. Гэвч бөөрний өвдөлт нурууны өвдөлт хоорондоо ялгаатай байдаг. Нуруу бол ямар нэг байрлалаас хамааралтай өвддөг. Удаан суух юмуу сууж байгаад босох зэрэг хөдөлгөөнөөс хамааралтай өвдөөд зарим үед гайгүй байдаг бол энэ нь нурууны өвдөлт гэсэн үг. Бас бөөрнөөс болж хөл рүү бадайрна гэж байдаггүй. Хэрвээ хөл рүү бадайрч байвал мэдрэл дарагдсанаас болж үүсдэг шинж тэмдэг байгаа. Мөн нурууны өвдөлт нь байнга давтагдаж өвддөг. 3 долоо хоногоос дээш хугацаагаар нуруу өвдсөн бол нурууны диск болон мэдрэлд асуудал байдаг

facebook.com

nuruu

НУРУУ НУГЛАМЫН ЗӨӨЛӨН ЭД ГЭМТЭХЭД ҮҮСЭХ ХОР НӨЛӨӨ

facebook.com

2.bp.blogspot.com

НУРУУНЫ ДИСК ГЭЖ ЮУ ВЭ Диск нь нурууны нугламны хоорондох зөөлөн эд юм.Энэ зөөлөн эд нь нурууг хөдлөхөд ясны хооронд чийргэвч болон яс хоорондын үрэлтийг үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд гель маягийн зөөлөн эд юм. Ялангуяа диск нь биеийн жинг тэнцвэржүүлэн тулж өгөх үүргийн 80% хувийг хариуцан даадаг. Гэвч, нас явах тусам бүх биеийн ясны зөөлөн эд багасаж ялангуяа нурууны диск багасаж өвдөлт өгөх нь олонтой. Зөөлөн байсан диск хатууран багасаж биеийн жингээ даахад бэрхшээлтэй болон эхлэдэг. Дискний энэхүү багасалт хатууралт нь бий болсоноор нурууны ясанд өвдөлт өгөн яваандаа хөлний өвдөгнд хүртэл нөлөө үзүүлэн өвдөлтыг үүсгэдэг. Ийм дискны өвчлөлт нь хэд хэдэн төрөлтэй байх бөгөөд удамшилын 50%, хөгшрөлтын 20%, гадны нөлөөлын 20% учир шалтгаан нь үл мэдэгдэх 10% гэсэн хувьтай байна.Үүнээс удамшлын дискны өвчлөлттэй хүн нь нас ахих үед дискны өвчлөлт нь улам бүр хурдацтай явагдана. Нурууны суулт болон мэдрэл дарагдахад илрэх шинж тэмдэгүүд: 1. Хөдөлгөөний болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх 2. Өвдөлт хөл рүү дамжих 3. Нурууны хөдөлгөөн хязгаарлагдах 4. Нуруу тэгш байдлаа алдаж хазгай болох 5. Булчин чангарах 6. Өвдөлт бүсэлхий нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинаж өвдөнө. Нугасны ёзоор дарагдлын үед: 1. Дискийн ивэрхий нугасны бүсэлхий ууцны ёзоорыг дарж гэмтээсэнтэй холбоотой үүснэ.Зонхилон L4-L5,L5-S1 нугалмайн түвшинд тохиолддог. 2. Дарагдсан ёзоорын бүсэд бадайрч өвдөх 3. Мэдрэхүй буурах 4. Рефлекс арилна 5. Булчин саажин

facebook.com

suult hor

НУРУУНЫ СУУЛТЫН ХОР УРШИГ

facebook.com

Нурууны суулт буюу Радуклит Ихэвчлэн суугаа ажил тогтмол хийдэг /хөдөлгөөний хомсдол/, жолооны ард удаан суудаг, жингийн илүүдэлтэй, буруу сууснаас, удаан жил хүнд хүчир ажил эрхэлсэн хүмүүс илүү өртдөг. Биеийн хүчний ажил, хүнд зүйлийг буруу техникээр өргөх, ачааллыг буруу өгснөөс нурууны эмгэгүүд сүүлийн үед ихэссэн. Залуучууд голдуу өвдөж байна гэдэг нь хөдөлгөөний хомсдолоос болж байна. Байнгын нэг хэвийн байрлалд суугаа ажил эрхэлдэг. Амьдралын янз бүрийн шалтгааны улмаас, бага наснаасаа хүнд юм өргөж, хөдөлмөр эрхэлсэн нь нурууны суулт өгөхөд нөлөөлдөг. Нурууны өвчнийг мөн насжилтын өвчин гэж үздэг. Нас ахих тусам нурууны өвчин ихэсдэг

facebook.com

pbs.twimg.com

facebook.com

Дэлүү нь хортой бодисыг шүүж боловсруулах, өвчин үүсгэгч нян, вирус зэргээс цусыг цэвэрлэн дархлаа -нд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлүү нь хүний өөрийн боловсруулах хортой бодис, түлэгдэлт, гэмтэл болон эсийн эдийн бусад гэмтлийн үед үхжсэн арсьны эсүүд зэргийг шүүж устгадаг. Мөн дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг таньж, тэдний эсрэг биетүүдийг боловсруулан гаргадаг байна. Цусыг шүүх явцдаа хөгширч, эсвэл хувирч өөрчлөгдсөн цусны улаан эсүүдийг таньж устгадаг байна. Жишээлэхэд, зарим өвчний үед халдвар авсан цусны улаан эсүүд нь дэлүүнд шүүгдэн үхдэг. Үүнээс гадна бага зэргийн гэмтэлтэй эсүүдийг таних чадвараараа дэлүү нь элэгнээс илүү байдаг аж. Дэлүү нь Жоллигийн биет, Гейнцийн биет, төмрийн мөхлөг зэрэг мөхлөгт оршихуунуудыг цусны улан эсийг гэмтээлгүйгээр ялгадаг. Иймд дэлүүг авах, эсвэл хатингарших үед эдгээр эсүүдийн цусан дахь агуулга нэмэгддэг. Дэлүүн нь биен дэх төмрийн солилцоонд оролцдог. Мөн уургийн солилцоонд оролцон альбумин, глобин, цусны бүлэгнэлтийн системийн 8-р фактор -ыг ялгаруулдаг. Дэлүү нь цус төлжүүлэх үйл явцад идэвхтэй оролцдог. Мөн архаг цус алдалт, үжил зэргийн үед чөмгөн дэх цус төлжих хэдийн үйл явц алдагадахд дэлүү нь цус төлжүүлэх гол эрхтэнийн үүргийг гүйцэтгэдэг. Дэлүү нь амин чухал эрхтэнүүдийн тоонд ордоггүй болохоор авахуулсан ч хүний эрүүл мэндэд ноцтой өөрчлөлтүүд гарахгүй гэж үздэг Дорнын анагаах ухаан Дорнын анагаах ухаанд дэлүүг дараах үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Үүнд: – хоол боловсруулах, тээвэрлэх, жижиглэх – ус, чийгийг шингээж уушгинд хүргэх – цусыг хянах – цус төлжүүлэх – булчин тэжээлийн бодисоро тэтгэх – тэжээлийн бодисыг шингээн цааш нь дамжуулах Иймд дэлүүний чи энерги суларсан үед хувирган өөрчлөх, зөөвөрлөх үүрэг нь алдагдаж гэдэс дүүрэх, цуцах, жин алдаг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг юм байна Цусны ургслагы тогтоон барих үүрэгтэй болохоор дэлүүний чи энерги нь хэвийн үед цусны эргэлт хэвийн. Харин суларвал цусыг тогтоож барих нь суларч хөхрөлт, хамраас цус гарах, биеийн юм их ирэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг. Биеийн булчинг тэтгэдэг болохоор дэлүүний чи энерги суларсан үед булчин цуцах, чадалгүй болох, хөл гар цуцах шинж тэмдэг илэрдэг гэж үздэг. Дэлүүний шим тэжээлийг тээвэрлэх үүрэг нь хоол амтлах чадвартай нягт холбоотой гэж үздэг. Иймд дэлүүний үйл ажиллагаанд хямрал гарвал хоолонд дургүй болох, хоол амтлах чадвараа алдах, заримдаа хоолонд дургүй болох, дотор муухайрах шинж илэрнэ гэж үздэг ажээ. Ам, уруул нь дэлүүний чи энэргийн хүчтэй, эсвэл суларсныг илтгэдэг гэж үзнэ. Чи энергийн эргэлт хэвийн үед уруул улаан байдаг бол алдагдаж эхлэхэд шаравтар туяатай, өнгөө алдаж, суларна. Үүнээс гадна дорнын анагаах ухаанд дэлүүг нь таван цул -ыг дулаанаар тэтгэж, ухамрсыг хадгалж, хүний биеийн тогтолцоо% биеийн хүчийг тодорхойлогч эрхтэн гэж үздэг юм байна

facebook.com

biznetwork.mn

facebook.com

3D Autonomic-Peripheral-Dermatomes

ЗАХЫН МЭДРЭЛЫН СИСТЕМ

facebook.com

Хөлрүүгээ дагаж өвдөхийн учир: Шалтгаан нь нурууны сүүлийн нугаламуудад суулт өгсөнөөр хөлийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас шахагдаж улмаар гуя , шилбэ , тавхайруугаа чилж бадайрах,булчин чангарах, шөрмөс татах, хатгаж өвдөх шинжүүд илэрдэг бөгөөд хүндэрвэл хөл мэдээгүй болох ч бий. Мөн аарцагны гажилтаас болж хөлд зөрүү орж 2 хөлөнд ирэх жингийн ялгаанаас болж хөлрүү өвддөг. Гутлын өсгий элэгдэх , хөлөө чирэх , өмдний шуумаг дээр доор болох зэрэг шинжүүдээр хөлөнд зөрүү орсоноо мэдэж болно. Бариа засал нь чангарсан булчин шөрмөсийг суллаж , мэдэрлийн судасийг чөлөөлж , хөлний зөрүүг тэгшилж өгдөг бөгөөд хүндэрч даамжирхаас нь өмнө засаж өгдөг давуу талтай.Иймэрхүү үед хүмүүс өвчин намдаах эм тариа хэрэглэснээр өнгөцхөн өвдөлтийг намдааж цаад өвчинийг хүндрүүлэх нөхцөлийг бий болгодог тул эрт дээр нь оношлуулж засуулах нь зүйтэй

facebook.com

Quiz

NEAR Монгол бариа засал / Mongol baria zasal